АТГ-аас нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг ЛХАГВА ГАРАГТ нийтэд зарлана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно.

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 17, 18, 19-нд нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлэх юм.

Тэгвэл АТГ-аас нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг энэ долоо хоногийн лхагва /2020.05.20/ гарагт олон нийтэд ил болгоно.

Түүнчлэн АТГ-аас албан тушаалтнуудын өнгөрсөн оны хөрөнгө, орлогыг тухайн өдөр өөрийн цахим сайтдаа байршуулах аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top