Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Х.Нямхишигийн “Гашуун амт, амтлаг үнэр” өгүүллэгийн ном хэвлэлтээс гарлаа.
Тус өгүүллэгийн номд "Загас үнэртсэн үдэш”, “Зэрэглээ”, “Хуну”, “Мөсөн гүүр”, “Нулимс”, “Аксу гудамжны 21 тоот” зэрэг 10-аад өгүүллэг, “Гашуун амт, амтлаг үнэр” тууж багтжээ.
Яруу найрагч Х.Нямхишиг нь 2019 онд Яруу найргийн төрөлд “Хөх цэгцгий жиргэнэ” шүлгийн номоороо “Алтан өд”-ийн эзэн, 2018 оны “Болор цом” наадмын дэд байрын шагналыг тус тус хүртэж байсан билээ.
Тэрбээр 2008-2018 оны хооронд “Бөгтөр өвс”, “Зун гээсэн чөдөр”, Нэргүй ном, “Алхах тоолонд элс нурнам”, “Хөх цэгцгий жиргэнэ” зэрэг хүүрнэл эссэ, яруу найргийн номууд тус тус хэвлүүлсэн.
Сэтгэгдэл ( 1 )
ахад баяр хүргэе