Европын монголчууд цэц мэргэнээ сорино

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

 Европ дахь Монголын шагайн харваачдын холбооноос Франц, Англи, Бельги, Голланд зэрэг оронд цуврал тэмцээн зохион байгуулахаар болжээ. Эхний тэмцээн ирэх сарын 3-нд Францын Стиннверк хотод болох бол удаах нь Английн Лондон, Бельгийн Антверфин, Голландын Бреда хотод амьдардаг монголчуудын наадмын хурээнд тус тус болох ажээ. Багийн төрлөөс гадна хүүхдийн харваа, хувийн, цуваа харвааны төрөлд цэц мэргэнээ сорих юм байна.

Франц улсын Рубрук хотноо ирэх сарын 23-24-нд болох Европ дахь монголчуудын шагайн аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээнийг Вильгелм Рубрукийн холбоо, Рубрук хотын захиргаатай хамтран зохион явуулах юм байна. Энэ үеэр монгол наадмаа хийж, ардын урлагийн бэсрэг тоглолт толилуулах гэнэ. Цуврал тэмцээн үүгээр дуусахгүй, наймдугаар сард Францын Лүүн Флэж, есдүгээр сард Бельгийн Антверфин, арваннэгдүгээр сард Францын Хелемес хотноо шагайн харваачид цэц сорих аж.Тэмцээнд Европын холбооны улсуудад амьдардаг монголчууд болон Монголын соёлыг шимтэн сонирхогчид оролцох боломжтой.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top