Б.Хурц өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. Шүүх хурал өглөөний 09.00 цагт эхэлж, шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар ажилласан. Уг хуралд хохирогчоор ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцсон бол нөгөө талаас Б.Хурц, О.Бархасбадь, Ж.Мөнхгал нар өмгөөлөгчдийн хамтаар оролцлоо. Мөн хохирогчоор Б.Булган мөн хуралд оролцох байсан ч түүний өмгөөлөгч Ц.Гүенбат төлөөлөн ирсэн байв.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Хүү маань хэлмэгдүүлэлтэд таван жил зовж шаналан хоригдож байна

Тус шүүхийн байрны гадна Б.Хурц нарын хэргийг үнэн зөвөөр шүүж, яллахыг шаардаж хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа, Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн болон иргэний нийгмийн байгууллагынхан цугласан байлаа. Б.Хурц нарт, Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт холбогдуулан дээрх хүмүүст гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж буй. Ийнхүү эхэлсэн шүүх хурал цаг гаруйн хугацаанд үргэлжилж, талуудын гаргасан хүсэлтийн дагуу хурлыг ирэх зургаадугаар сарын 8-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгч Г.Эрдэнэбатын зүгээс түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа учраас шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Мөн О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа учир хуралд ирээгүй. Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шинэ өмгөөлөгч авахаар болсон гэдэг шалтгаануудыг үндэслэж ийнхүү хурлыг хойшлуулсан юм. Хурлын дараа ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих анги руу хүргэхээр авч явсан бол хохирогч Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбаатар “Өмнө нь шүүх хуралдааныг хаалттай явуулах тухай прокурор санал гаргасны дагуу хурал хаалттай явагдана. Өнөөдрийн хурал шүүгдэгч нарын хүсэлтээр хойшилсон. Би хохирогчийг төлөөлж оролцохдоо, хурлыг аль болох хойшлуулахгүй байх тухай саналаа хэллээ” гэсэн юм. Харин хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Би хамгийн сүүлд хүүтэйгээ гурван сарын өмнө уулзсан. Хэлмэгдүүлэлт таван жил үргэлжилж байна. Би өнөөдрийн энэ хуралд их найдвар тавьж, эцсийн шийд гаргах байх гэж бодож байлаа. Яагаад гэвэл миний хүү хэрэг хийгээгүй атлаа таван жил шаналан зовж, ял эдэлж байгаа. С.Зоригийн хэргийг монголын ард түмэн бүгд харж байгаа. Үнэн зөвөөр шийдээсэй гэж л бодож байгаа” хэмээлээ.
 

Харин шүүгдэгч нарын зүгээс хэвлэлийнхэнд ямар нэг тайлбар, байр суурь илэрхийлээгүй бөгөөд хурал дууссанаас цаг гаруйн дараа шүүхийн байрыг орхисон юм. Энэ хэргийг шүүх хурал жилийн өмнө буюу 2019 оны наймдугаар сард мөн тус шүүхэд дөрвөн хоног үргэлжилж байсан юм. Тэднийг энэ удаагийнхтай адилхан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж шүүсэн. Харин Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар зөвлөлдсөний эцэст зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэрийг гаргаж байсан билээ. Гэвч прокуророос хуулийн хугацаанд эсэргүүцэл бичсэн учраас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон билээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.41) 2020 оны 05 сарын 22

Энэ хэргийг зарим хүмүүс будлиантуулж завсраас нь нэр хшнд олох гэсэн хандлага байгаа юм шиг санагддаг.Яагаад Нямдорж ажлын хэсгийг тэгж олон удаа өөрчилсөн юм бол,Булган хохирогч юм бол яагаад захиалагчийг мэдэхгүй байна,энэ хэргийг илрүүлэрэд бараг 600 орчим хүн оролцсон гээд байгаа тэд бүгд хэлмэгдүүлэлтэнд оролцсон байхуу?? Гээд шийдэх олон асуулт байнаа.

0  |  0
Зочин(139.5.217.229) 2020 оны 05 сарын 21

Тавилттай жүжиг үйлийн үрээ есөн үеэрээ төлнө өө.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 21

Umhii mapuud hygatsaa hojij ban .Elbegdorjiig shyyd barivchilaaj .Hyrtsiig yagaad gadyyr yavyylaad baigaa uym ytasiig ni hyragaad shyyrhai barivchilaj .Shvvh hydallaa bna .

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 21

Umhii mapuud hygatsaa hojij ban .Elbegdorjiig shyyd barivchilaaj .Hyrtsiig yagaad gadyyr yavyylaad baigaa uym ytasiig ni hyragaad shyyrhai barivchilaj .Shvvh hydallaa bna .

0  |  0
иргэн(202.9.46.29) 2020 оны 05 сарын 21

хугацаа хожиж хэргээ хэрэгсэхгүй болгох шилдэг арга бол хурлыг удаа дараа хойшлуулж цаг хожих явдал мөн. Монголын шүүх ийм боломжийг гэмт хэрэгтнүүдэд олгохгүй байх ёстой.

1  |  0
Зочин (64.119.20.161) 2020 оны 05 сарын 21

Хохирогч Булган ч гэх шиг

1  |  1
б,гантуяад(64.119.23.171) 2020 оны 05 сарын 21

Гарчиг чинь агуулгатайгаа зөрөөд байна. Үнэн зөв мэдээлэх үүргээ биелүүлнэ үү.

0  |  0
Top