Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.20/ зарлиг гаргаж түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулахыг чиглэл болголоо.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр /2020.05.21/ Улсын Дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулсан юм. Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу хамгийн олон жил ажилласан шүүгч Ч.Тунгалагт Улсын Дээд шүүхийн тамгыг үлдээх үеэрээ Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болгов.
Сэтгэгдэл ( 0 )