Олимп, дэлхийн медальтнууд Онцгой комисст хандив өргөнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Олимп, дэлхийн медаль хүртсэн Монголын шилдэг тамирчид тэдний амжилтыг үнэлэн олгодог Mонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг буюу олимпийн их наадам, олимпийн төрлийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа Улсын Онцгой комисст хандив өргөхөөр болжээ.

Хандивын аянд олимп, дэлхийн медальт 59 тамирчин нэгдсэн ба 13.500.000 төгрөгийг цаг үеийн хүнд нөхцөл байдалд ачаалалтай ажиллаж байгаа Онцгой комиссын алба хаагчдад хандивлах юм.

Монгол Улс олимпод оролцсон тэр цаг үеэс хойш хамгийн олон медалийг “Лондон 2012” зуны XXX дугаар олимпиос хүртсэн байдаг. Энэ амжилтын дараахан буюу 2013 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  олимп, дэлхийн медальтнуудад насан туршийн урамшуулал олгох тухай зарлиг гаргаж, олимпийн наадам, паралимп, олимпийн наадмын төрлийн зай, жинд багтдаг сонирхогчдын спортын ДАШТ-нээс медаль хүртсэн үе үеийн тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшуулал олгож эхэлсэн билээ.

Зарлигийн дагуу олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн, мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшууллыг сар бүр олгодог.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
спорт(103.57.95.100) 2020 оны 06 сарын 18

жудогийн олимп дэлхийн медальт мугт С.Нямочир мөнгөө өгөөгүй бусад 58 өгсөн

0  |  0
Энхболд(66.181.161.48) 2020 оны 05 сарын 21

баяр хүргэж амжилт хүсье

0  |  0
zochin(150.129.140.156) 2020 оны 05 сарын 21

ZUGEER AWDAG MUNGUNUUSUU UGWUL TAARNA DAA ,

0  |  0
Top