ХҮРЭЛ ПАЙЗ
Энэхүү пайзыг хүрлээр цутгаж нүүрэн талд нь “ Зар тунхаг магадыг сэрэмжлэх” гэсэн зарлигийн үгийг перс, монгол, дөрвөлжин бичгээр, ар талд Хятад ханзаар тус тус бичжээ. Пайзны дээд талд домгийн гарьд шувууг дүрсэлж, зүүх сэнж гаргасан. Пайз нь анх Бээжин хотын орчмоос олджээ. Дараа нь ЗХУ-д шилжээд, сүүлд Монгол улсад шилжүүлсэн хэмээн тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )