УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.22/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагттовлогдсон. Тэгвэл яллагдагч Х.Бат-Ялалт шүүх хуралдаа ирсэнгүй. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Uyangiig orltsyylah heregtei .Shydarga hvmvvsiig yaladagaa erunhiilugch bolio .Gamingiin tagnyyl Nyamdorj turuus tonil .
Уянга -ийг оролцуул.