Х.Бат-Ялалтыг шүүх хурал ДАХИН ХОЙШИЛЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.22/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдсон.

Тэгвэл яллагдагч Х.Бат-Ялалт шүүх хуралдаа ирсэнгүй. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн яллагдагч Х.Бат-Ялалтын хүсэлтийг хүлээж авчээ. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 13:30 цаг хүртэл хойшлууллаа. Өмнө нь энэ сарын 8-ны өдөр шүүх хуралдааныг товлосон ч өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ. 

Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top