“Хүрээний хөөрхөн Дэнсээ юу”, "Нүд хөмсгийг чинь харъя л даа", "Бүүвэй ээж" зэрэг олон сайхан дуугаараа үзэгч олны талархлыг хүлээсэн гавьяат жүжигчин Х.Үнэнхүү "Амин ертөнц" бие даасан тоглолтоо хийнэ. Энэ сарын 20-нд болох түүний тоглолтод Морин хуурын чуулга, ДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Тэрбээр үзэгчдэдээ шинэ уран бүтээлээ сонирхуулахаас гадна Ж.Вердийн "Симон Бокканегра" дуурийн Фиескогийн ари зэрэг дэлхийн сонгодог дуурь, ари, романсаас ч дуулах нь.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )