Өнөөдөр /2020.05.25/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Үндсэн хуулийн өөрчлөлт улс орон даяар хэрэгжиж эхэллээ. 2000 онд хийсэн долоон нэмэлт өөрчлөлтийг засч, залрууллаа. Тогтвортой Засгийн газар ажиллах тогтолцоог бэхжүүллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад 40 гаруй хууль тогтоомж, баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан. Зарим нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бол зарим нь шинэ сонгуулийн парламентын анхны хуралдааны дараа хэрэгжиж эхэлнэ" гэлээ.
Зарим хэвлэлээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд У.Хүрэлсүхийн Засгийн газар чадамжгүй болно гэж мэдээлж байгаа. Тэгвэл энэ нь үндэслэлгүй мэдээлэл бөгөөд "Засгийн газрын тухай хууль шинэ сонгуулийн дараах парламентын анхны хуралдаанаас эхлэн хэрэгжиж эхэлнэ" гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 2 )
Өмнөх ҮХ-ын хавсралт хуулийг ер тоодоггүй байсан. Дархан, Эрднэт,Чойрыг хот болгон гэсэн заалт хэрэгжээгүй. Хотгүй улс байсан мэт явж ирсэн.Одоо яагаад хавсралт хууль нь ҮХ -иас дээгүүр болчихваа. Хуулийг дур зоргоороо өөрсдийн санаад тохируулж хандах юм.хэзээ хууль дээдлэх зарчим хэрэгжих бэ.
Сонгуулийн дараа л шинэ ЗГ байгуулахад үйлчлэх нь зөв.