Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ Төрийн ордонд боллоо.

Уг хуралдааныг дууссаны дараа Улсын Онцгой комисс энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр хаалттай хуралдсан юм.  

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргасан ба Улсын Онцгой комиссын хаалттай хуралдаанаар асуудлыг хэлэлцээд, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгалаа.

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм. 


Түүнчлэн Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст дараах чиглэлийг өглөө. 

1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

2. Ковид-19 халдварыг эмчлэх, илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарах шаардлагатай. 

3. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайдад үүрэг болгож байна.

4. Улс, нийслэл, аймгийн хэмжээнд халдварын эрсдлийн үнэлгээг хийж ажиллах шаардлагатай байна. 

5. Халдварын болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийн бэлэн байдлыг хангах бэлтгэлийг сайтар хангасан байх ёстой. 

6. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах тал дээр заавар, зөвлөгөөг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, хамтарч ажиллах шаардлагатай байна. 

7. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, амны хаалтаа зүүх аяныг цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

8. Хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг түгээх нь чухал байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саран(119.40.98.177) 2020 оны 05 сарын 26

Бид цөөхүүлээ шүү. Зөв шийдвэр

0  |  0
Зочин(103.229.123.102) 2020 оны 05 сарын 25

Дотроо короно гараагүй байхад бүх юмаа хаагаад гадна дотор байгаа бүх иргэдээ туйлдуулж бна.

1  |  0
Малчин(106.102.0.69) 2020 оны 05 сарын 25

Энэ зиндаа одоо худлаа мэдээ тараахаа болиочээ! 3 дах өдөр засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ гэсэн шдэ

0  |  0
zochn (66.181.161.47) 2020 оны 05 сарын 26

ta nar odoo songuulia boli naadamaa ch boli iim htsvv vy yum bl ta nar ch gsn bolih heregtei archaagvi nowshuud yumdaa songuulidaa ulaaraad hol horiogoo baga bagaar suldgahgvi mdhgvi ergvv nowshnuud

2  |  1
gadaadad bgaa irgen (66.181.161.47) 2020 оны 05 сарын 26

eee odoo bolildoo sungchhaj bgaa muu tgwl ta nar ch gsn ter songuuliaa bolin uuu

1  |  0
Малчин(106.102.0.69) 2020 оны 05 сарын 25

Чяцаганууд! Эд нарт бол ард түмэн зүгээр л мал юм байна. Хийж байгаа үйлдэл нь угаасаа хэлээд өгчлөө.

2  |  3
Arai2(202.55.188.41) 2020 оны 05 сарын 25

Toriin alban haagchid hvn AAN ajildag irged hvn bish yum bnlda.

1  |  2
zochin(150.129.140.156) 2020 оны 05 сарын 25

ZUW , MANAYKH CHINI TSUUKHUN KHUN AMTAY BOLOWCH TAWITARGUY , OYUNY KHOMSDOLTOY , ZAMBARAAGUY KHUMUUS OLONTOY

2  |  4
Top