“Нисдэг цэцэг” өгүүллэг, туужийн ном хэвлэгдлээ

2020 оны 05 сарын 25

Зохиолч, сэтгүүлч Б.Дэлгэрцэцэгийн “Нисдэг цэцэг” өгүүллэг, туужийн ном хэвлэгдлээ. Тус номд “Цэцгийн дэлгүүр”, “Саах зөрүүлэхүй”, “Эсэргүү”, “Итгэл”, “33 дугаар гудамж, “Нисдэг цэцэг” зэрэг 25 богино өгүүллэг болон “Эргүүлэг” нэртэй тууж багтжээ.

Түүний энэхүү номд МЗЭ шагналт Зохиолч Ц.Түмэнбаяр “Амьдралд дөнгөж хөл тавьж яваа, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн хардаг залуу бүсгүйн гэгээн мөрөөдөл, бүтэлтэй бүтэлгүй хайр сэтгэл, гэнэн дурлал, цагаан цайлган сэтгэл нэвт харагдана. Социализмаас ардчилал руу шилжсэн нийгмийн эгзэгтэй, эмзэг үед хот, хөдөөгийн алинд ч хүүхэд болон орь залуу насаа үдсэн залуусын нийтлэг жаргал зовлон, баян ядуугийн ялгааг өөрийнхөө нүд, ертөнцөөр харснаа буулгасан баяр хөөр, бас сэтгэлийн эмзэглэлийг уншихад уйдахгүй. Ялангуяа ямар ч нийгэм, мөнгө, эд хөрөнгө, албан тушаал нь эцэг эхийн хайр халамж, хүний мөн чанарыг өөрчилж чаддаггүй гэдгийг бүтээлээрээ үзүүлэхийг зорьжээ” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг нь 2017 онд “247 Хайрын шүлэг” шүлгийн ном, 2019 онд “Үүлсийн дундах оргил” дурсамж ном тус тус хэвлүүлсэн. Тэрбээр Best FM-98.5 радиогийн сэтгүүлч, редактороор ажилладаг. Та бүхэн түүний шинэхэн хэвлэгдсэн “Нисдэг цэцэг” номыг 88019909 утас руу захиалахад л гар дээр чинь нисэн бууж ирэх юм байна шүү

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дд(202.179.24.51) 2020 оны 05 сарын 26

Баярлалаа

0  |  0
үызйг(66.181.160.109) 2020 оны 05 сарын 26

тьмтөёломл вм вёстмллсө ьстмтлсо мтётмлоөзд мьвтсвтидлсомдзи ьмвстилоаз \nөохөү ьмьөатмхлозөа ьмтлватөомизда ьвмтвлаотдлоихза таөхдлозаө ьмьатлхозл \n

0  |  0
Top