Шүүхийн шийдвэр албажиж гарсны дараа Т.Билэгжаргалыг хорих ангид хуваарилна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва /2020.05.27/ гарагт болсон. Шүүх бүрэлдэхүүн яллагдагч Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноосон юм. 

Тэгвэл Т.Билэгжаргалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Учир нь, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж ирсний дараа ялыг нь эдлүүлэх хорих ангид хуваарилах юм. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Т.Билэгжаргалыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж ирээгүй байна. Ирэхээр нь хорих ангид нь хуваарилж, ялыг нь эдлүүлнэ" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(58.173.16.196) 2020 оны 05 сарын 29

EEJIIG N BODOOD HAY .TENEG HUUHED .HUNII TAVILAN HETCUU YMDAA.

0  |  0
Уншигч(122.201.31.8) 2020 оны 05 сарын 30

Нэрэнд нь таарсан сайн хүн болгон хүмүүжүүлэх болтугай ах нар нь

1  |  0
Irgen(202.55.188.45) 2020 оны 05 сарын 29

Shuuhiig samraach hurelsuh battulgaa .hulgaichuudaa shorond hataamaar l bh yum

0  |  0
зочин(202.9.40.57) 2020 оны 05 сарын 30

өөр авилгалын хэргүүдээ шийдээч шүүхийнхээ. Ийм шүүх хэзээ байдгийн\n

0  |  2
Top