Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх зургаадугаар сарын 1-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарласан билээ.
Тус хамтлаг онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо ийнхүү хийхээр болжээ.
Хамтлагийн уран бүтээлчдийн мэдээлснээр “Монгол соёл” онлайн тоглолтод “Хөсөгтөн” хамтлаг тэргүүтэй язгуур урлагийн уран бүтээлчид болон монгол улсын шилдэг өвлөн уламжлагч нар оролцож түмэн олны сэтгэлд мөнхөд эгшиглэдэг гайхалтай уран бүтээлүүдээ шууд толилуулан үзүүлэх бөгөөд зургаадугаар сарын 1-ний 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр орон даяар цацагдах нь ээ.
Сэтгэгдэл ( 1 )
Амжилт хусье Сайхан уран бутээлчид