“Vandebo” хамтлаг болон дуучин С.Сэрчмаа талархлаа илэрхийллээ

2020 оны 05 сарын 29

“Vandebo” хамтлаг болон дуучин С.Сэрчмаа нар хамтран “Аялгуу” нэртэй дуу гаргажээ. Тэд цар тахлын эсрэг тэмцэж буй эмч, онцгой байдал, цагдаагийн албаныханд урлагаар дамжуулан талархлаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн сөрөг зүйлийг хамгийн түрүүнд харж шүүмжлэхээсээ өмнө баярлалаа гэж хэлэхийг уриалсан тэдний уран бүтээл олны анхаарлыг татаж байна.

Дуучин С.Сэрчмаа “Хүчээ нэгтгэсэн болохоор өдий зэрэгтэй байгаа” хэмээн дуулж байгаа бол “Vandebo” хамтлаг “Утаа хүмүүст сонин биш болсон. Өөр сэдэв халуун болсон. Налайхын зам налайдаг болсон. Дэлхийд цор ганц халдвар хил дотроо тараагаагүй улс болсныг ДЭМБ зарласан. Энэ бүхэн нь Засгийн газартаа талархах хандлага залууст бий болж эхэлжээ” гэсэн утгаар уран бүтээлээрээ дамжуулан нийгмийг сайн сайхан зүйлсэд уриалж байна.

Коронавирусний халдварын тархалт дэлхий дахинд, ялангуяа хөрш орнуудад өндөр байгаа энэ үед бүгдээрээ хүчээ нэгтэн, нэгнээ урамшуулж, нийгмийн сөрөг зүйлсийг түрүүлж харахаасаа өмнө болж бүтэж байгаа зүйл, эерэг талыг нь харах нь бидний дархлааг төдийгүй нийтийн дархлааг дэмжих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top