Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны зургаадугаар давхраас 30 гаруй насны эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ хамт үсэрч нас барсан хэрэг гарчээ. Уг хэрэг өчигдөр /2020.05.29/ 19:00 цагийн орчимд болсон байна.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 1983 онд төрсөн эмэгтэй У нь гурван сартай охин Т-г тэврэн өндрөөс унаж нас барсан болох нь тогтоогджээ. .
Энэ талаар албаныхнаас тодруулахад "Бага насны хүүхэдтэйгээ хамт унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө.
Урьчилсан байдлаар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас ийм үйлдэл хийхэд хүрсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
хүнтэй сууж хүүхэд төрүүлэх гэж яарах хэрэггүй. хүнээ таньж мэдэхэд хугацаа гарга. хамт удаан амьдарсны дараа үр хүүхэд хэмээх хариуцлагыг үүр. оройтлоо гэж хүүхэд төрүүлэх гэж яарч хэрэггүй. хүүхэд төрүүлээгүй бол тэгж удаан тэсч байсаар амиа хорлохдоо тулаа ч уу үгүй ч үү. ганцаар бсан бол хаяад явахад амархан. ганц бие ч гэсэн амьдарч бсан бол гэж бүгд л халаглаж бга.
Монголчууд бид үр хүүхэддээ зах зээлийн нийгмийн тухай анхны ойлголт өгч чадаагүй буруутай цаашид сургууль гэр бүл анхаарах зкүйл энэ шүү
АРХИЧИН НӨХРӨӨС Л БОЛОО БИЗ,