С.Чинзориг: Энэтхэгт сурч байгаа 219 ламхайг эх оронд нь авчирна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

Засгийн газар өнөөдөр /2020.06.01/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж, хүүхдүүдтэй холбоотой хоёр чухал шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, олон улсын Найрамдал зусланг 42 жилийн өмнө байгуулж байсан. Тэгвэл Хөвсгөл далай байгалийн цогцолборт газарт "Найрамдал зуслан-2"-ыг байгуулах шийдвэр гарлаа. Энэхүү зуслан маань 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байх юм. Хүүхэд, багачууд маань байгалийн үзэсгэлэнт газарт амарч, алжаалаа тайлах боломж бүрдэнэ. Газрын асуудлыг нь судалж, шийдвэрлэхийг Н.Цэрэнбат сайдад даалгасан. Төсвийг 2021 оны төсөвт тусгахыг Сангийн сайдад үүрэгдсэн. Хоёрдугаарт, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой Засгийн газрын тогтоол гаргахыг шийдвэрлэлээ. Цар тахлын үед нийт хүн амынхаа амь насыг хамгаалахад анхаарч ажиллаж байна. Энэтхэг улсад 357 монгол ламхай нар сурч хүмүүжиж байна. Тэдгээрээс 219 нь эх орондоо ирэх хүсэлтийг гаргасан. Тэдний амьдарч байгаа ойролцоо коронавирусний халдвар илэрсэн. Тэднийг яаралтай татаж авах шийдвэрийг гаргасан. Богино хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэж, эх оронд нь авч ирэхийг даалгасан тогтоол гаргахаар боллоо. Тусгаарлалтад байх хугацааны хөрөнгө, зардал болох 230 гаруй сая төгрөгийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргах шийдвэрийг гаргалаа. Унааны зардлыг нь эцэг эхчүүд зэрэг тал талаас нь гаргахаар боллоо" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.103) 2025 оны 03 сарын 13

Ном маань уншаад өвчин тусахгүй байлгүй дээ.

1  |  1
Заагч(202.179.31.252) 2025 оны 03 сарын 13

Гандан гаргах ёстой юун хүүхэд хамгаалах сангийн хөрөнгө Чойжамцаас шаардах хэрэгтэй.Олон хүүхэд явуулчихаад гэмгүй амьтан.Энэ сонгууль хүчтэй юмаа.Одоо зөөврөө болио

2  |  1
уншигч(91.20.62.13) 2025 оны 03 сарын 13

пөөх ийм олон ламхай? юу болж байна аа энэ чинь?

2  |  0
данзан(64.119.23.226) 2025 оны 03 сарын 13

гандан хариуцах ёстой монголчуудыг хийи гээд байгаа шар хувазнууд толгойгоо өндийлгөжээ

1  |  1
гч(66.181.179.249) 2025 оны 03 сарын 13

гандангаас чойжамцаас бурхан шашинтны холбооноос зардлыг гаргуулах ёстой муусайн шар хувалзнууд

2  |  1
Top