-Хүүхдүүд ослын газар руу хулгайгаар нэвтрэхэд 805 дугаар ангийн харуул ажлын байрандаа байгаагүй аж-
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан санд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь алдсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр гарсан.
Амь алдсан хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ живж байхыг хараад аврахаар ороод ийнхүү харамсалтайгаар нас барсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ. Тухайн өдөр юу болсон, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх компанийн газарт ямар арга хэмжээ авсан талаар нэхэн сурвалжлахаар ослын газрыг зорьсон юм.
Тус газарт наран шарлагын талбай, спорт цогцолбор, усан бассейн бүхий хүрээлэн бий болгохоор бүтээн байгуулалтын ажил явуулж байсан. Уг цогцолбор луу Маршалын гүүр талаас нэвтрэх бөгөөд энэ хэсэгт барилгын хариуцагч гэгдэх “Хан Талст” компанийн харуул хамгаалалт хяналт тавьдаг ажээ. Наран шарлагын цогцолбор нийт 3.3 га газар хамрах бөгөөд хойд талаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зааглагдах аж. Биднийг хэргийн газар очих үед осол гарсан өдөр тус цогцолборын хамгаалалтын ээлжид гарч байсан хамгаалагч тосон авч, хүүхдүүдийн осолдсон нуурт хүргэлээ. Уг осолтой холбоотойгоор Маршалын гүүр талаас орох гарах автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хориод байгаа аж. Бид ойролцоогоор нэг км орчим зайд алхаж, осолдсон нуурт хүрсэн. Энэ нуурын зүүн захаас дөрвөн метрийн зайд хүүхдүүд живсэн байжээ.
Хүрээлэнгийн хамгаалалтын албанаас хоёр цаг тутамд дугуйгаар эргүүл хийдэг гэх ба хэрэг гарсан өдөр харуул 16.00 цагийн орчимд эргүүл хийгээд буцсан байна. Үүнээс нэг цаг орчмын дараа ойролцоох дугуйн замд засвар хийж байсан ажилтнуудаас “Нууранд хүүхдүүд живж байна” хэмээн өсвөр насны хоёр хүүхэд тусламж хүсэн иржээ.
Улмаар Яаралтай түргэн тусламж, Онцгой байдлын газарт дуудлага өгсөн аж. Энэ үед хамгаалалтын албаныхан цагдаагийн газарт мөн дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн онцгой байдлын албанаас аврагчид ирж, хүүхдүүдийг нуураас гарган авахад хэдийн амьсгал хураасан байсан учир цогцсуудыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тухайн өдөр хүүхдүүд арвуулаа явж байсан бөгөөд тэд Дэнжийн мянга орчимд буюу Чингэлтэй дүүргийн IX, X, XII хороодод амьдардаг найзууд байжээ. Бүгд ярилцаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор болж, өдрийн 13.00 цагийн орчимд зорьсон газраа ирсэн байна. Хүүхдүүд хүрээлэнгээр явж байхдаа том хэмжээний хөөсөнцөр олсон гэх ба нэг нь голд сэлье гэх санаачилгыг гаргаснаар хэрэг болсон газарт хүрчээ. Ингэхдээ тэд алсуур тойрч, хашаалаагүй үлдсэн хэсэг газраар наран шарлагын цогцолборт нэвтэрсэн байжээ. Цэцэрлэгт хүрээлэн болон наран шарлагын цогцолбор хоёр нь голоороо хашаагаар зааглагдах бөгөөд энэ хэсэг хяналт байсангүй. Ингээд золгүй явдал болж, хүүхдүүд амь насаа алдсан юм. Цагдаагийнхан хэргийн газраас 101 кадр гэрэл зураг авч, хөөсөнцрийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажил явуулж байна.
Хүүхдүүдийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тэдний шөрмөс татсаны улмаас хөдөлгөөн хийх боломжгүй болж, улмаар живж нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна.
Хууль журмын дагуу "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т дээрх газар шууд хамаарах бөгөөд тус хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа. Мөн “Хан-Талст” ХХК-ийг Газар, ой, усны тухай хууль зөрчсөн гэж үзэн барилгын ажлыг зогсоож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албаны шалгалт оруулаад байна. Түүнчлэн тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Улмаар Улсын Онцгой комиссын даргын зүгээс талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэлийг НЗДТГ-т өгчээ.
Сэтгэгдэл ( 37 )
ОСОЛ БОЛСОН ГАЗАР ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ХАМААРАХГҮЙ. ХАН ТАЛС” ХХК-ИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА\n
Усанд живэх ганц л шалгаан байдаг хүн усанд хөлөө хий гишгиж зочирдсоноос болж шүрмэс татаж ус залгисанаас л болж живдэг шүүх шинжилгээ мэдээжийн юмыг хэлж хүүхдүүдийг харлуулах хэрэг байна уу
энэ шүүх эмнэлгийн задлангийн балайнуудыг яана аа дандаа хохирогчийг буруутгана. хахуулын эзэд болжээ
Ene huuhduudiin osold yagaad huuhduudee haraa hyanaltgui tegej hol yavuulsan aav eejiig ni buruutgahgui bgag oilgohgui l bna. End zaaval muruuruu bsan ajilchid buruudaj , naran sharlagiin gazar barih gej bsan buyu buteen baiguulalt hiih gej bsan company buruudah yostoi geju.
яагаад сэтгэгдэл устгаад бгаа юм
Та нар үйл явдлын талаар ЦЕГ аас ямар ч албан ёсны мэдэгдэл гараагүй шалгаж дуусаагүй бхад эх сурвалжгүй мэдээ бичиж бгаа сэтгүүлч та өөрөө хариуцлагаа хүлээрэй! Наад гарчиг марчигаа зөв өгөөч, Дотоодын цэрэг улсын онцгой обьектыг хамгаалах үүрэгтэй болохоос хувийн хэвшлийн газар нутаг барилга байгууламжыг хамгаалах ёсгүй. Ажлын брандаа байгаагүй гэх үзсэн харсан юм шиг битгий эх сурвалжгүй юм нийтэл. Мөнгөтэй хүн мөнгөтэй компани хуурай гараад өөрт оногдох ажил үүргээ гүйцэтгэж явсан нэг харуулд хамаагүй хэргээ тохох санаатай юу та нар!!!
Одоо тэгээд 805 харуул буруутай болох уу? Нэг бол хүүхдүүдийн шөрмөс татсан гээд хүүхдүүд өөрсдөө буруутан болох уу?
Мэдээж усанд живсэний улмаас шөрмөс нь татна энэ дүгнэлтээс болоод ямар нэгэн байдлаар хариуцлагаас мултрахгүйээ хэрэгт холбогдох эрх мэдэлтнүүдээ
Hvvhed bitegii hel halyytsasan ton jijig gehgvi hvnii hul gar ysand orhod shurmus ni agshadag uym .Pizekiin hyyli medehgvi malnyyd bvged byyrtai .Tomchyyl ta nar hulsuu garagchihaad hyyr ba goliin hvten ysand bieree bvten orood vz dee .Batvvl ene asyydald byryytai avilagal avsan bna .
Тал талд нь аюултай гэсэн самбар байсан бол хүүхдүүд орохгүй ч байсан юм билүү мэдэхгүй юм даа. Хэсэг ингэж ярьж байгаад л мартна. Дараа дараагийн удаа ийм зүйл дээрээс сургамж аваасай хүмүүс минь.
Хүүхдүүдийн шөрмөс нь татсан, өөрсдийнх нь буруу болж байгаан байна л даа одоо.
Шөрмөс нь татсан байсан ч хууль бус газар олголт ажиллагаа гээд ард нь буруутай этгээдүүд үлдээд байна бүгдийг нь ажлаас нь халах багадана, хорьж цагдаж торгууль ногдуулах төлүүлэх эх эцэгт нь насан туршид нь тусламж үзүүлэх хэрэгтэй
Shvvx emleg xudlaa dvgneld gargaj bgaa
Уг нь сайхан бүтээн байгуулалт хийж байж .Даанч харуул хамгаалалт сул.анхааруулах самбар...гээд аюулгүй ажиллагааны сурталчилгаа байхгүй.хариуцлага алдснаас болж хайран хүүхдүүд хохирч дээ.
дөрвийн дөрвөн хүүхэд шөрмөс нь татаад живсэн гэх нь арай л биш дүгнэлт юм бишүү Бусдын үр хүүхдийн амь насыгавч одсон буруутнууд насан туршдаа эцэг эхэд нь өр төлж амьдрах ёстой шүүБүү мартаарай
Шүүхийн шинжилгээний хүрээлэн худал хариу гаргадгаараа ард олонд танигдсан бхйхад наад дүгнэлтэнд тэн эг шүүгч л ганцаараа итгэх байх
Zugeer ajlaa hiij bsan haruuluudruu chihihnuu. Garchig n ch gesen.heni zahialgaar biched bgan. Ter han talst uursduj buruuga huleedeg yim bgaz.
Ene uhsan nuh shig yumaa bulval bulaad bulahgui bol toiruulaad haashaa barichihgui, yaa gej bgaa lalriin gazar bdag yum, hichneen genen tomoogui huuhed erguu orkuudaas bolj Ami nasaa aldaj bn ve, yostoi heleh muu ug oldohgui yum
Manai orond haana Ch haruul hamgaalalt ajliin bairan deeree bdaggui, yu hiij haaguur yavdag yum buu med, zugeer manuuhainuud bdag, gaaguu gaaguu gesen orkuud bdag. Bitgii haruul hamgaalaltand itge Ted ugaasaa ajlaa hiihgui medeh Ch ugui.
Новшийн дүгнэлт
Ern gaduur hul horiotoi bhd vhsnee hiitsgeej huuhduudee tenuuldiin bs etseg ehuudiin buruu bgaa
Одоо яасан гэмгүй ажлаа хийж байсан хүмүүс рүү бурццгаа чихчээд өөрсдөө идэж ууж суудаг эрх ямбатай ажилдаа эргэж очих гээд байж ядаж байна уу муусайн новшнууд. Хаалт хамгаалалт хашаагаа татаж орохыг хориглох, аюултай гэсэн заалт бичиг самбараа тавьсан бол ийм юм болох уу. Үгүй шд. Болиж үз зүгээр
Одоо яасан гэмгүй ажлаа хийж байсан хүмүүс рүү бурццгаа чихчээд өөрсдөө идэж ууж суудаг эрх ямбатай ажилдаа эргэж очих гээд байж ядаж байна уу муусайн новшнууд. Хаалт хамгаалалт хашаагаа татаж орохыг хориглох, аюултай гэсэн заалт бичиг самбараа тавьсан бол ийм юм болох уу. Үгүй шд. Болиж үз зүгээр
Yur ni etseg eh Asran hamgaalgch gej yasan yum be hariutslagtai baihgui sda yum aa
Шөрмөс нь татаагүй бол живэхгүй байсан байхнээ, энэ шүүх эмнэлэгийнхэнд итгэх итгэл байхгүй шүү, мөнгө хараал худлаа дүгнэлт гаргана
Huurhii huuhduud. Um Sain Amgalan boltugai. Buruutai humuus uiliin uree edelne ee
Тэгвэл шөрмөсний буруу болж таарлаа шүү. Тэгээд 3 хүүхдийнх зэрэг татсан байх аа даа. Тэгж л таарах нь дээ. Ард олныг дэндүү басан доромжлох юм аа. Больж үз
Hudlaa bie bieruugee buhaad bhiin odoo ydarsan muu haruuliin buruu boloh ni anhnaasaa tom tolgoi gargadan udirdlaguudad ni arga hemjee av
Ямар ч ажил ажил үүргийн хуваарьтай бдаг. Тэр хамгаалах ёстой газар нь харуулууд нь байсан бол хүүхдүүд орохгүй бсан бх. Ядаж орох хориотой, аюултай гэх мэт сэрэмжлүүлэг бичээд тавьсан бол.... Харамсалтай бна
Hudlaa haruulruu buruugaa chiheed.ter tom gazar haalt hashaa baihgui deerees n tiim gunzgii nuh uhaad yamarch ayulgui ajillagaa alga.hashaa tatlaa gehed dotroo bolii gehed barilgiin ajilchid hurtel unaj medeh yum bnshde.uhsan nuhee bulj surah heregtei ene barilgiin companiud.terend n uls hyanalt tavih uuregtei bizde.haruul ter nuhiig uhsan bish
eviidee.dvvgee avrah gj orson b.a..hotiin darga.ydirdlaga hariutslaga hvleej ogtsroochee..jil bvr.olon hvvhed endsen bhad..tag chig..
bvv vzegd! odoo bvh heregee neg muu haruulruu chiheed ongoroh ni de. yatsartsan huulitai uls ve
Usan san gechihjee togtool ys bsan gee bizdee
hotiin darga ogtsrooch,,yadaj uuchlal guih setgel algauu.olon aav eej sanaa zovj b.a
БАЙГАЛИЙН НУУР БОЛ ЖИВЭХГҮЙ АЛСУУР БАЙДАГ. БАРИЛГЫН НҮХ ОГЦОМ УХСАН ТУЛ ХЭТ ГҮНЗГИЙ СДА ЮММ. ХҮМҮҮС ТОМЧУУДЫН ШУУД БАЛАГ ШҮҮ ДЭЭ. ХАРЙН НЯЛХ ҮРС.
Харуулруу чихээл НМХ-газрын дарга нар хэргээс мултарч болохгүй Засаг дарга хариуцлага тооцооо
Хашаа арга хэмжээ гээл солиороод байсан энэ газартаа муухайч гэсэн хашаа бариулахгүй яасын