СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутагт зам тээврийн ослоор 11 сартай хүү амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдөр нийт 508 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 343 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна. 

Тодруулбал, өнгөрсөн ням /2020.05.31/ гарагт Өмнөговь аймгийн Гурван тэс сумын тавдугаар багийн нутаг асфальтан замд Shaanxi маркийн авто машины жолооч Б нь авто машиныхаа салхины шилийг арчиж байх үед машин нь өнхөрч урд зогсож байсан Beiben маркийн авто машины чиргүүл мөргөж хавчуулагдаж 52 настай, эрэгтэй Д-гийн амь нас нь хохирсон байна.

мөн Дорнод аймгийн Баяндун сумын дөрөвдүгээр багийн нутаг, шороон замд Sang Yong Istana маркийн авто машины жолооч У нь хөдөлгөөн эхлэх үедээ явган зорчигч 11 сартай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(103.57.95.165) 2020 оны 06 сарын 02

basl hvvhed..anhaardag gazar b.auu

0  |  0
Top