Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч А.Сүглэгмаагийн "ХУРААНГУЙ" номын нээлт тун удахгүй

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

"ХУРААНГУЙ" яруу найргийн номын баринтгаа Бурхан багшийн их дүйчин өдрөөр буюу энэ сарын 5-ны өдөр задлахаар болжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Андрейн Сүглэгмаагийн "ХУРААНГУЙ" яруу найргийн хэвлэлтнээс гарлаа.

Орчлонгийн хураангуй, тарнийн хураангуй, нууцын хураангуй гэдэг лугаа адил сав ертөнцийн нүдэнд үзэгдэж, гарт баригдамгүй мэдрэмжүүдийг ер бусын хэлээр хүмүүст "ХУРААНГУЙ"-лан хэлмэрчилдэг хүмүүс бол яруу найрагчид.

А.Сүглэгмаа нь 2016 онд "Хатан салхины сэвшээ", "Хайрын гүмүда", 2018 онд "Бодь гөрөөсний зүүд" яруу найргийн ном хэвлүүлсэн. Мөн түүнчлэн "Бодь гөрөөсний зүүд", "Амрагийн дарс", "Гандигар" яруу найргийн цомог гаргасан билээ.

Үндэсний номын баяр энэ сарын 5, 6, 7-ны өдрүүдэд /баасан, бямба, ням гарагт/ "Мишээл экспо" төвд болох тул номын далайд умбаж өнгөрүүлцгээе. 

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top