АТГ-аас 606 нэр дэвшигчийн ХӨРӨНГӨ, ОРЛОГЫГ ил болголоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрийн цахим системдээ байршууллаа. Учир нь, оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж АТГ-ын   https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлээд байна. 

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд хуульд заасан хугацааны дагуу байршуулжээ. Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын байдалтай танилцах, улмаар олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой болж байна. 

НЭР ДЭВШИГЧДИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГОТОЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ! 

Top