Номын баярыг уламжлалт, цахим хосолсон хэлбэрээр хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

Номын баярыг уламжлалт, цахим хосолсон хэлбэрээр хийнэ.

Нийслэлчүүд жил бүрийн хавар, намар үндэсний номын баяраа тэмдэглэж ирсэн. Энэ жил 27 дахь номын баярыг цар тахлын үед баримтлах журмыг хэрэгжүүлэн “Мишээл экспо” төвд хийхээр боллоо.

"Улаанбаатар номын баяр" нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн номын баярыг зургаадугаар сарын 5, 6, 7-нд анх удаа уламжлалт болон цахим хэлбэрээр хослуулж зохион байгуулах юм.

Зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломж олгодгоороо номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг, уулзан учирдаг баярын өдөр болсон юм.

Гол нь энэ удаа хүн бүр амны хаалттай үйлчлүүлэх ёстой. Гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон, "Номын баяр"-аас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top