Энэ бол хүн бүрийн дотоодод нуугдан байдаг, нүүр тулахаас үргэлж зайлсхийдэг “хувийн асуудал”-ын талаар хөндсөн зохиол юм.
Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүро нь “Хувийн асуудал” романаа 1964 онд бичжээ. Тус роман нь Оэгийн бүтээл туурвилаас дэлхий дахинд хамгийн их алдаршсан бүтээл юм. Энэхүү зохиолд 27 настай, дунд сургуульд байхаас нь эхлээд бүгд л “Шувуу” хэмээн хочлох болсон, бэлтгэл сургуулийн багш залуугийн тухай өгүүлдэг.
Шувуугийн хувийн асуудал чухамд ямар үйл явдлаар илрэн гарах болов гэдэг тун сонирхолтой.
Ингээд энэ удаагийн Bookteller буландаа “Хувийн асуудал” романы гол дүрийн баатар болох Шувуугийн эргэцүүлэх 10 эшлэлгийг хүргэж байна.
Энэ хорвоо зүй зохистой амьдрахыг хүчээр тулгадаг юм байна. Арга саам хайж нуугдлаа ч хэзээ нэгэн цагт түүнийгээ барьж, хорьж дийлэхээ больдог бололтой. Гэхдээ тэгэхгүйгээр амьдарч болно. Нэг арга саам, заль мэхнээс нөгөө рүү мэлхий шиг харайж явдаг хүмүүс ч бий.
Сэтгэгдэл ( 0 )