Н.Энхбаярын шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.06.04-ний өдөр/ Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс шинээр нотлох баримт гаргуулах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав.

Top