Т.Өрлөг: Би хүүхэд байхаасаа л ар Монголд ирэхийг хүсдэг байсан

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 26

“Монгол тв”-ийн “The Voice of Mongolia”-2 шоуны оролцогч Т.Өрлөгтэй ярилцлаа. Тэрбээр “The Voice of Mongolia” шоуны өнгөрсөн долоо хоногт гарсан Монгол дууны шатнаас хасагдсан билээ

-Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Т.Өрлөг гэдэг, 1989 онд төрсөн. Өвөр Монголын Хянган аймгаас ирсэн. Одоогоор Монгол Улсын консерватурт их хуурын мэргэжлээр суралцаж байгаа энэ жил төгсөх анги. Гэр бүр зохиогоогүй, Монголд ганцаараа байдаг. Өвөр Монголд аав, ээжийн хамтаар амьдардаг байсан.

-Монголд хэд дэх жилдээ амьдарч байна вэ?

-Монгол Улсад ирээд тав дахь жилдээ амьдарч байна.

-Эндхийн амьдралд дасч байна уу. Хэцүү зүйл тохиолдох, соёлын ялгаа гарч байв уу?

-Анх Монголд ирэхэд соёлын ялгаа бага зэргийн мэдрэгдэж байсан. Манай хоёр нутгийн хэлний аялга, дуудлага жаахан өөр болохоор энд хүмүүстэй харилцахад нэлээд бэрхшээлтэй санагддаг байсан. Мөн мөнгөн дэвсгэрт өөр учраас эхэндээ тооцоо алдаад жаахан хэцүү байдаг байсан /инээв/. Гэхдээ одоо жил ирэх тусам эндхийн амьдралд дасан зохицож байна. Хэл маань ч гэсэн нэлээд сайжирсан гэж бодож байгаа.

-Яагаад Монголд сурахаар болсон бэ?

-Би хүүхэд байхаасаа л  Монголд ирж үзэх, эндхийн соёл иргэншилтэй танилцаж, амьдрах хүсэлтэй байсан юм. Хоёрдугаарт би урлагт маш их хайртай, урлагийн ажил, амьдралаар амьдрах чин хүсэлтэй байсан минь намайг энд ирэхэд хүргэсэн. Учир нь Монголын хөгжмийн боловсрол маш сайнаар үнэлэгддэг шүү дээ. Анх морин хуураар суралцах хүсэлтэй байсан ч их хуур нь илүү давуу талтай, ашигтай гэсэн зөвлөгөөг сонсоод энэ мэргэжлээр Монголд суралцах болсон.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд яг урлагаар мэргэжлийн сургуульд номын дууг нь сонссон хүн байдаггүй ч аав маань сонирхлоороо уртын, ардын, зохиолын гээд бүх л төрлийн дууг их сайхан дуулдаг хүн байдаг.  Мөн аавын маань дүү дуучин, харин өвөө нь морин хуурч байсан юм гэнэ лээ.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Миний бага нас бусад хүүхдүүдийнхтэй л ижил, төстэй өнгөрсөн дөө. Бага сургуульд байхдаа хоёр жил орчим морин хуурын сургалтад хамрагдаж байсан. Дараа нь Япон улсаас олон хүн ирээд бидэнд нэмэлт хичээл зааж, тэндхийн олон хүүхдүүдтэй хамтран тоглолт хийж байсан.

-Цаашдын зорилго мөрөөдөл тань юу вэ?

-Би өөрийгөө, өөрийнхөө хүрч чадах хязгаар хүртэл сайжруулах зорилготой байгаа. “The Voice of Mongolia” шоунд оролцоод өөрт олж авсан мэдлэг, туршлагаа илүү хөгжүүлж, өөртөө суулгаж улам илүү сайжрахыг хүсэж байна. Мөн цаашлаад дэлхийн алдартай топ дуучдын дунд өөрийнхөө нэрийг байхыг харах нь  миний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг. Тиймээс энэ мөрөөдлийнхөө төлөө хичээж ажиллана.

-Д.Уламбаяр буюу Ука шүүгчийг яагаад сонгох болсон бэ. Түүнтэй хамтарч ажиллахад ямар чанар нь илүү сэтгэлд тань хүрсэн бэ?

-Монголд ирээд хамгийн их хүндэлдэг болсон уран бүтээлч бол Ука шүүгч, дасгалжуулагч маань юм. Түүний уран бүтээлүүдийг сонсоод үзэхэд яг л миний үзэл бодол сонирхолтой дөхсөн маш сайхан зүйлүүд байдаг учраас тэр хүнтэй хамтран ажиллая гэж бодсон. Ука шүүгч, дасгалжуулагчтайгаа хамтраад, ажиллаад үзэхэд үнэхээр л сэтгэлээрээ, бүх зүйл дээр надад тусалж, дэмжиж байсан. Дуучин хүн ямар байх ёстой, тайзан дээр, олон нийтийн сүлжээнд хэрхэн биеэ авч явах гээд бүх л шаардлагатай зүйлсэд намайг баг багаар сургасан гэж бодож байгаа. Мөн “Монгол тв”-ийн хамт олноос маш олон зүйл сурч авсан. Над шиг олон залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлж, нийт Монголчуудад таниулж, үлгэрийн юм шиг цаг хугацаагаар аялуулж байгаад нь энэ ташрамд баярлалаа гэж хэлмээр байна.

-“The Voice of Mongolia” шоун дээр дуулсан дууны сонголтоо хэрхэн хийсэн бэ?

- Дууны сонголтуудыг ихэвчлэн шүүгч, дасгалжуулагчтайгаа хамтран ярилцаад шийддэг. Надад аль болох ашигтай, миний хоолойн өнгөнд тохирох дуунуудыг шүүгч дасгалжуулагч маань сонгож өгөхийг хичээдэг. Гэхдээ мэдээж энэ чинь тэмцээн, уралдаан учраас заавал тодорхой хэмжээний сорилт, хичээл зүтгэл шаардсан дуу дуулах нь элбэг байдаг. Монгол дууны шат явагдах үеэр анх удаа Л.Тайванбат ахын “Цэнхэр сарны туяа” хэмээх сайхан дууг сураад үзэгчдэдээ хүргэсэн байгаа. Энэ нь миний Монголд ирээд сурсан хамгийн анхны Монгол дуу байсан.

-“The Voice of Mongolia” шоуны дараагийн шатанд тэнцэж чадсангүй. Тухайн үед сэтгэлээр унасан уу?

-“The Voice of Mongolia” шоуны Монгол дууны шатнаас хасагдахдаа огтхон ч сэтгэлээр унаагүй ээ. Учир нь би бүрэн боловсорсон мэргэжлийн дуучин биш, анх удаа л ийм том, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцож байгаа. Тийм байхад ийм хол явсандаа харин ч талархаж, өөрийгөө чамлахааргүй амжилт гэж бодож байсан. Хамгийн чухал нь “The Voice of Mongolia” шоунд оролцсоноороо Ука шүүгч, дасгалжуулагчаасаа болоод “Монгол тв”-ийн хүчирхэг хамт олноосоо маш их зүйлсийг суралцаж авсан байсан. Одоо намайг маш олон Монгол ахан дүүс маань таньдаг мэддэг болсон. Дэмжиж байгаа олон сэтгэгдэл уншсан. Үүнийг харахад надад үнэхээр сайхан байсан.  Урлагийн амьдрал хатуу, үргэлж шалгууртай тулгардаг юм шиг. Үүнд би бэлэн л байх ёстой.

-Өмнө нь ямар нэг уран бүтээл гаргаж байсан уу?

-Өмнө нь өөрийн гэсэн уран бүтээл гаргаж байгаагүй ээ. Одоохондоо ч гэсэн ойрын хугацаандаа уран бүтээл гаргах гэж яарахаасаа өмнө илүү сайн өөрийгөө тунгааж, ойлгож “The Voice of Mongolia” шоунаас сурсан зүйлсээ өөртөө илүү суулгаж, сайжирсны дараа бүр илүү сайн уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюун(182.160.1.88) 2022 оны 02 сарын 08

Т.Өрлөг их ухаантай сайхан монгол залуу байна. Түүнийг Тэнгэр ивээх болтугай.

1  |  0
Аа(150.129.142.42) 2022 оны 02 сарын 08

Ухаантай хүү амжилт хүсье .

1  |  0
Зочин(64.119.20.124) 2022 оны 02 сарын 08

Амжилт хүсье монгол хүүд

2  |  0
M(122.201.24.57) 2020 оны 08 сарын 04

ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС. АР МОНГОЛ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН СЭТГЭГДЛИЙГ ДЭМЖИЖ БНА. МӨН ӨВӨР МОНГОЛ ДУУЧИН ХҮҮД АМЖИЛТ ХҮСЬE.

0  |  0
Jinhene mongol(66.181.176.51) 2020 оны 08 сарын 07

Za bi neg yum helchi.denduu undserheg mongoloo gsn zurh setgeltei saihan humuus bdg shuu uvurmongolchuud.uvug deedsee hdn uyer n medne.hezee ch hitad huntei suuhgui gj 10 hunii 9 n lav bodoj yavdag.ene humuusiin talaar sain sudlaad uzeerei medehgui hujaa gd bgaanuud n

2  |  0
Usa s(73.50.120.83) 2020 оны 08 сарын 07

Amjilt huseye. Shantrahgui ajillaarai. Manai mongolchuudiin muuhai zang bitgii toogooroi . Yu gej helj bai chi mongol hun. Amjilt

1  |  1
MGL(202.9.40.67) 2020 оны 08 сарын 07

хятад тагнуул

1  |  8
hymyn(139.5.217.182) 2020 оны 08 сарын 07

mongoliin mini negeehen heseg bolson zaluu dyydee amjilt hysie,moroodloo bielyyleerei

3  |  1
Монгол Улсын хүү(103.26.193.136) 2020 оны 08 сарын 04

Тусгаар тогтносон Монгол Улсыг минь ар Монгол гэж хэлж байгааг нь та нар дэмжээд байгаа юм уу. Өвөг дээдсийн минь бэрх тэмцэл халуун цусаар олдсон юм шүү. Дээрэлхүү хужаа нар л ар Монгол гэж ярьдаг юм шүү. Өвөр Монгол л буруу хэллэг.

1  |  2
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 07

Zaagch - geed bichsen neg hynii heleh geed baigaa sanaa ni buruu bish l dee, gehdee ene hyy bol jinhen ovor mongol bainaa......\nsain hyy baina, amjilt hysie.

3  |  0
Бхнр(150.129.143.4) 2020 оны 08 сарын 07

Ганц нэг хятадууд сэтгэгдэл бичсэн байна. Монгол өвөр Монгол 2 ыг талцуулах гэж ... миний дүү Монгол гэдгээрээ бахархаж яваарай урлагийн өндөр амжилт хүсье

12  |  0
b(103.229.123.246) 2020 оны 08 сарын 07

amjilt husii,mundag huu bna lee

6  |  0
Bat(202.9.46.6) 2020 оны 08 сарын 07

Ямарч байсан бид нэг үндэстэн энэ талаар андууд минь бүү донгос чухамдаа 10 сая орчим монгол үндэстэн гадаада амьдарч байна аа хөөрхий

7  |  0
(66.181.181.150) 2020 оны 08 сарын 07

udahgui uvur hujaa yanhani gazaruud neegdeh baihda

0  |  8
Амар(85.141.190.72) 2020 оны 07 сарын 26

Мэндээ..

1  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 07

Энэ Монгол байна гэж битгий худлаа чалч хужаанууд минь.Өмхий хятадууд 1969 оны хувьсгал нэртэй аллагаараа хэдэн зуун мянган Өвөр монголчуудыг хядчихсан.Одоо Монголд маань тархи угаах гэж одон нэртэй ТВ пиардаад байна энэ бол шал худлаа гэж өвөл нэг өвөрлөгч хөгшин уйлан дуулан ярьж битгий хар хятадад уусаарай захиж байна гэж байсан 20-д жилийн өмнө тал газрыг нь бэлчээргүй болгож хагалаад саяхнаас нөгөө хагалсан газруудыг буцааж аваад барилга барьсан гэсэн үнэхээр хэцүү бна.Та нар минь тусгаар байгаарай Оросоо дагавал алзахгүй бид ч дууслаа гэж уйлж бсн өмхий гамингаас Монгол минь ангид байх б

0  |  7
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 05

2  |  3
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 26

0  |  3

For Urlug(202.21.109.49) 2020 оны 08 сарын 06

Yostoi mundag shvv! enhii shatand sonsood yanziin duldiin bna gej bodson demjij bgaa shvv \nsuulin shatand duu ni joohon zohiogu bsnuu yasn thde zgree goy shvv eh orondoo bna shvde chi

4  |  0
Mundag(112.96.65.158) 2020 оны 08 сарын 07

Bayr hurgeye ahiin duu. Mundag shu! Goyo olon ur chadvar ezemsheerei. Tsaad urd ulsad ardiin urlagiig ochij baigaad neg tultal ni surtalchlaaf ogoorei ahiin duu. Mongol dahi uyiin zaluust bas zov handlaga, shine sanaa sain ogoorei. Manai ovomongolchuud chin ger bul, ahuin humuujil deer mundag shu de.

7  |  0
mongol(210.12.27.202) 2020 оны 08 сарын 07

mongol mongol

8  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 08 сарын 07

Argagui l mongol hun bnadaa

7  |  0
Ghh(64.119.19.77) 2020 оны 08 сарын 07

Mundag Mongol zaluu bna amjilt

9  |  0
Top