УОК-ын Шуурхай штаб мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.05/ цаг үеийн асуудлаар 12:00 цагт ОБЕГ-т мэдээлэл хийнэ. Одоогоор эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ татан авах ба найман тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн билээ. 

Зургаадугаар сард нисэх тусгай үүргийн онгоцны чиглэл: 

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан,
  • 6 сарын 11-нд Токио,
  • 6 сарын 15-нд Энэтхэг,
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит),
  • 6 сарын 18-нд Сөүл
  • 6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ.

Мөн 6.25, 6.28-ны өдрүүдэд тусгай нислэг үйлдэх ч одоогоор чиглэл нь тодорхой болоогүй байгааг холбогдох албаныхан мэдэгдсэн билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top