Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдсэн билээ.
Тэрбээр "Малайзад хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон. Энэ талаар Малайзын хэвлэлээр мэдээлсэн. Мөн гурван иргэн ч хохирогч болсон байж болзошгүй байна. Цаашлаад дахиад таван хүний ч асуудал байна. Хэрэг гарсан цагаас эхлэн Бангкок дахь манай улсын Элчин сайдын яам, Малайзад байгаа өргөмжит Консул анхаарал тавин ажиллаж өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй олж өгөн туслаад явж байна. Эдгээр иргэдийг татан авах зардал, тусгаарлах байрны төлбөрийг олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран шийдвэрлэнэ. Бид гадаадын улсуудаас иргэдээ татан авах ажиллагааны хүрээнд Монгол Улсын Консулын албаны ажлаа давхар хийгээд л явж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Үхсэнээ хийж явсан юм бэ