Генерал Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал үргэлжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын долоон хүнийг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэллээ. Шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар оролцож байгаа бол шүүгдэгчээр Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар оролцож байна. Харин өмгөөлөгчөөр Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг, Г.Батбаяр, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг, Ц.Баярмаа нар оролцож байна.

Хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас гадна Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцож байна. Харин шүүх танхимын гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн хүрэлцэн ирцгээсэн байна. 

Top