Малчид Ч.Улаан сайдыг 12 тэрбум төгрөгийн асуудлаар АТГ-т шалгуулахаар өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Сүхбаатар аймгийн малчид ноолуурын асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг АТГ-т өглөө. Энэ талаар өнөөдөр /2020.06.09/ өмгөөлөгч Г.Батбаяр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийв.

Тэрбээр "Ч.Улаан сайдыг АТГ-т шалгуулах хүсэлтийг малчид гаргасан. Тиймээс түүнийг АТГ-т шалгуулахаар өгч байна. Сүхбаатар аймгийн нэр бүхий дөрвөн сумын нутаг дэвсгэрт 12 тэрбум төгрөгийн ноолуурыг хоёр сарын өмнө хоёр компани авсан. Арав хоногийн дотор мөнгийг нь өгнө гээд алга болсон. Энэ хооронд ноолурын урамшуулал олгох тогтоол батлагдсан. Үүнтэй холбогдуулан тухайн дөрвөн компанийн малчдыг хохироож байгаа асуудлыг хаацайлж байгаа юм шиг мэдэгдлийг Ч.Улаан сайд удаа дараа гаргасан. Тэр дөрвөн компани 105 мянган төгрөгөөр 10 хоногийн дотор ноолуурыг худалдаж, малчдад олгох гэрээ маягийн зүйлийг байгуулж, Засаг даргатай нь гэрээгээ байгуулсан байдаг. Харин малчидтай ямар ч гэрээ байгуулаагүй алга болсон. Ингээд 3111 өрхийг 116 мянган тонн ноолуураар хохироосон" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.120) 2020 оны 06 сарын 09

Сайн байна уу\nБи Англи эсвэл Монголоор ярьдаг\nХэрэв та зээл авах эсвэл мэдээлэл авахыг хүсч байвал асуугаарай\n холбоо барих: matildalecoustre@gmail.com\nwathsapp: 0033 7 52 89 40 37\nбид танд зээл авахад туслах болно\nБаярлалаа

0  |  0
БОДЛЫН ХУЛГАЙЧ(66.181.167.53) 2020 оны 06 сарын 09

ЗӨВ

0  |  0
dn(192.82.70.70) 2020 оны 06 сарын 09

odoo buur nutgaa hulhidaad bh bloo yu? argaguidee dahin nutagt irj songuulid ursulduh bish gej bodood suuliin udaa sn hulhidaad ovoo ym olj zaluu avgaidaa haygdahguin tuld aartsag amaar n byhtal chiheed ugie gej bodoo bizdee zailuul.

0  |  0
m(103.212.117.164) 2020 оны 06 сарын 09

70say maltai gd bdag,,dotor gedesni hvrtel hovor bolood bh yum..

1  |  0
Top