Өнгөрсөн онд Монгол Улсын 128 иргэн гадаадад амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

 



Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ өнгөрсөн онд Монгол Улсын 128 иргэн гаднын оронд амиа алдсан гэдгийг тодотголоо.

Тэрбээр "Гадаадад Монгол Улсын иргэдийн эрх ашиг хохирох, амь нас хохирох мэдээлэл болгон Элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжиж Гадаад харилцааны яаманд ирдэг. Энэ мэдээллийг бид хүлээж авсан. Авсан даруйдаа тэнд ажиллаж байгаа консул болон оюутнууд, цагдаагийн байгууллагатай нь уулзсан. Ар гэрт нь шуурхай мэдээллийг өгч ажиллаж байна. Өнгөрсөн онд 128 иргэн гаднын оронд нас барсан. Эцсийн шийд гарсан мэтээр олон нийтэд ярих, улстөржүүлэх зорилгоор ашиглаж байгаа нь харамсалтай үйлдэл. Энэ хүүхдийн ар гэртэй нь уулзсан. Маш хэцүү байгаа. Хэвлэлийн байгууллага хүүхдийг маань амиа хорлосон гээд байна, хэн тогтоосон юм бэ гэх зэргээр ар гэр нь холбогдож байна. Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Польш улсад 21 настай залуу өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгээд явж байна. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна" гэсэн мэдээлэл өгөв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 11

Хүнд өвчтэй хүмүүс гадаадад очиж эмчлүүлвээс эдгэрнэ гэж эндүүрдэг бололтой эсрэгээрээ тэд гадаадад очоод чад хийдэг тэр тоо юм шиг байна.

0  |  0
Зочин(194.230.145.125) 2020 оны 06 сарын 11

Хуулиа мөрдөдгүй, ёс суртахуунгүй төрийн албан хаагч зөндөө шүү! Хэзээ ч хүнийхээ төлөө юм хийж байгаагүй шүү!\n

0  |  0
Top