Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан 121 хэрэг бүртгэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 13

Авлигатай тэмцэх газарт  оны эхний таван  сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ. Тодруулбал,  тус газрын Мөрдөн шалгах хэлтэст  оны эхний таван сард 194 хэрэг бүртгэгдсэний 164 нь авлигын гэмт хэрэг байна.

 Бүртгэгдсэн 164 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 121 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 26 нь хахууль авах, 17 нь хахууль өгөх, ес  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гурав нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг байсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 14

Юу ч илрүүлээгүй юм байна. Ямар нэг шийдвэр зөвшөөрөл олгодог бүх шатны албан тушаалтнууд өдөр бүр давтамжтайгаар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэж байдаг. Энэ төрлийн гэмт хэргээр тэд амьдардаг. Тоолбол хэдэн арван мянгаар тоологдоно.

0  |  0
Top