Маргааш бол үндэсний шилдэг шинэ дуу хоолой шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны 2-р улирлын ЯЛАГЧ тодрох жинхэнэ сэтгэл догдлуулсан сүүлийн шат.
Олон олон авьяаслаг оролцогчдоос шалгаран үлдсэн шилдгийн шилдэг дөрвөн оролцогчид авьяас чадлаа сорьж, ялагч тодорно. Шилдэг дөрөвт үлдсэн оролцогчдын дунд цорын ганц эмэгтэй дуучин байгаа нь Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн няцашгүй цуцашгүй, дуундаа орж, үзэгчдийг уярааж хайлуулж чаддаг Б.Оюу.
Асар их авьяас, цуцашгүй хөдөлмөрч зан, гоо үзэсгэлэнгээрээ бусдыг байлдан дагуулж байгаа урлаг өөд тэмүүлэх эрч хүч дүүрэн энэ бүсгүй дэлхийн хэмжээний “The Voice of Mongolia” шоуны тайзан дээр хүчирхэг монгол бүсгүйчүүд, ээжүүдийн төлөөлөл болон гарч ирж байна.
Шоуны турш үзэгчдээ баярлуулж, тэднийг гайхалтай дуу хоолойгоороо бишрүүлж, тайзан дээр биеэ авч явах соёл, өвөрмөц төрх, өөрийн гэсэн өнгөөрөө ялгарч байгаа Б.Оюуг дэмжин саналаа өгөхийг уриалж байна.
“The Voice of Mongolia” шоуны дүрэм ёсоор маргааш хоёр удаа санал хураалт болно. Дөрвөн оролцогчоос хамгийн өндөр санал авсан хоёр оролцогчийн дунд дахин санал хурааж, ялагч үзэгчдийн дэмжлэгээр тодрох юм.
Тиймээс монгол бүсгүйчүүд, монгол ээжүүдийн төлөөлөн тайзнаа гарч байгаа Б.Оюуг дэмжиж та хоёр удаа саналаа өгөх ёстой гэдгийг битгий мартаарай.
Сэтгэгдэл ( 3 )
Stupid programms
Ээжүүдийн төлөөлөл нтр гэж туйлшраад яахав дээ .Аль авьяастай нь л түрүүлэг л дээ.
Demjihgui ee