Хилийн чанадад 50 хүн хар тамхины хэрэгт холбогдоод байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нар 2019 оны тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотод 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Дрезден хотын шүүх хар тамхи зөөсөн гэх Б.Баттүшиг, Э.Сосорбарам нарт тус бүр 11 жилийн хорих ялыг зургаадугаар сарын 11-нд оноосон билээ.

Энэ мэт хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох албаныхан мэдээлдэг. Энэ жил гэхэд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон 50 орчим иргэн бий. Дийлэнх нь өмнөд хөршид байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top