Малайзад хоёр эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал гарсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдсэн.
Тэрбээр "Малайзад хүний наймаанд өртсөн хоёр эмэгтэйгээс гадна үүнтэй холбоотой байж болзошгүй дахиад гурван эмэгтэйн асуудал байна. Одоогоор Малайзад хэрэг үүсгээд Бангкок дахь Элчин сайдын яамныхан туслаад байнга холбоотой ажиллаад, хуулийн ферм олж өгөөд явж байна. Харин бид цагдаагийн байгууллага, хохирогчийг хамгаалдаг, жендерийн тэгш эрхийн байгууллага, олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтраад ажиллаж байна. Хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг ихэнх тохиолдолд үндэстэн дамнасан шинжтэй, зуучилдаг, дамжуулдаг, тэндээс тосч авах гээд олон шат дараалсан дамжлагатай байдаг. Зарим тохиолдолд хохирогч болж байгаа иргэд өөрөө хүний наймааны хохирогч болж байгаагаа ч мэддэггүй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
malysid ukhsenee khiij yawakh we dee , biee unelegchid shuu dee