Ө.Энхтүвшин: Цэвэрлэх байгууламжийн ажилчдыг орон сууцад хамруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.17/ цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг нь гардуулж өглөө. Учир нь, Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан байдаг. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон билээ. Өмнө нь эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн. Тэгвэл өнөөдөр мэргэжлийн хяналт болон онцгойгийн зарим албан хаагчдад орон сууцны батламжийг нь гардуулж өглөө.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Засгийн газрын хуралдаанаар түрээсийн хугацааг 15 жил болгосон. Энэ бол илүү хөнгөвчилсөн нөхцөлтэй болгож байгаа юм. Энэ дагуу НОСК-аас аж ахуйн нэгжүүдэд зарыг хүргэсэн. Компаниуд бэлэн барьсан орон сууцаа нийлүүлэх саналыг өгч байна. Бидний тавьж байгаа шаардлага бол тухайн орон сууц нь 100 хувийн гүйцэтгэлтэй, чанарын шаардлагыг бүрэн хангасан байна. Түүнчлэн үнийн саналыг нь харна. Хэт өндөр үнэтэй байвал шаардлагад нийцэхгүй. Өмнө нь хэлсэн, урьдчилгаа төлбөр дээр уян хатан хандана. Хүү зургаан хувиас илүүгүй байна гэж үзэж байна. Харин хүнд нөхцөлд нэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамруулна. Өмнө нь орон сууц авч байгаагүй хүнд олгоно. Эрүүл мэнд, хилийн цэрэг, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, гаалийн ажилчид хамрагдана. Үүнээс гадна цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа иргэдээс хамруулна. Би хамруулах чиглэлийг өгсөн. Нийт 1300 орчим өрхийг орон сууцаар хангана. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн. Маш шуурхай хийж дуусгах ёстой" хэмээн ярилаа. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.22.165) 2020 оны 06 сарын 17

Өмнөх асуудлаа шийдэж чадахгүй байж юун

0  |  0
Зочин(64.119.22.165) 2020 оны 06 сарын 17

Өмнөх асуудлаа шийдэж чадахгүй байж юун

0  |  0
Гүнж(119.40.98.177) 2020 оны 06 сарын 17

Ashgui dee

0  |  0
zochin(66.181.161.5) 2020 оны 06 сарын 17

bair oron ger bhgui zaluu humuuse hamruulaarai saadar saidaa

0  |  0
Top