Н.Номтойбаярын шүүх хурлыг СОНГУУЛИЙН ДАРАА хийхээр товлолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаярын гэм буруугийн шүүх хурал эхэлсэн ч сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 26-ныг хүртэл хойшлууллаа. 

Өмнө нь зургаадугаар сарын 11-нд болсон хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. 

Түүний өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч Шүүх уг хүсэлтийг хангасангүй. 

Сануулахад, тавдугаар сарын 28-нд Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээс түүнийг цагдах хорих шийдвэр гаргасан ба өнөөдөр ийн сонгууль дуустал буюу тодорхойгүй хугацаар үргэлжлүүлэн саатууллаа. 

Top