МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Гишүүдийн хурлыг товлоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлыг 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулахаар болжээ.

Тус хурлаар МҮОХ-ны дүрмийн 16.2 дугаар заалтын дагуу МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг тогтох бөгөөд мөн “Токио-2020” Олимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл ажлын тухай болон цаг үеийн асуудал хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top