Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Баярцогтыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг ирэх даваа /2020.06.22/ гараг хүртэл хойшлууллаа. Түүнчлэн шүүгдэгч Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорихоор боллоо.
Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлээд байсан юм.