Нэр дэвшигч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг цагдан хорихоор боллоо 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргалаа.

Учир нь, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт, Да.Ганболд Хөвсгөл аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. 

Харин шүүх хурлыг ирэх долоо хоногийн даваа /2020.06.22/ гараг хүртэл хойшлууллаа. 

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Top