Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх бүрэлдэхүүн барьцааны мөнгөө байршуулаагүй гэх шалтгаанаар шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргалаа.
Ерөнхий сайд асан С.Баяр барьцааны мөнгөө байршуулсан тул бусдыг нь цагдан хорих шийдвэрийг гаргасан байна. Учир нь, шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт тавьсан хилийг хоригийг цуцалж, барьцааны таван тэрбум төгрөгийг байршуулах шийдвэрийг гаргасан юм. Харин шүүгдэгч С.Баяр 525 сая төгрөгийг байршуулсан байна.
Шүүх хурлыг ирэх долоо хоногийн даваа /2020.06.22/ гараг хүртэл хойшлууллаа. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.