ЧӨЛӨӨТ БӨХ: Энэ жил өсвөр үеийн ДАШТ болохгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” цар тахалтай энэ үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны товчооны гишүүд өчигдөр (2020.06.18) хуралдаж, 2020, 2021 оны шинэчилсэн хуваарийг баталлаа.

Өсвөр үе, 23 хүртэлх насны тивийн аваргын тэмцээнийг есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 31-нд хооронд зохион байгуулна. 15 хүртэлх нас болон өсвөр үеийн ДАШТ-ийг цуцалжээ.

Харин залуучуудын ДАШТ-ийг арванэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээр Белградад, 23 хүртэлх насны ДАШТ-ий арваннэгдүгээр сард Тамперед зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэгвэл мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грект болох ёстой байсан ч 2021 он хүртэл хойшлогдов. UWW-ноос ирэх жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн чансааны оноо олгох болон бусад тэмцээний хуваарийг наймдугаар сарын сүүлээр дахин хэлэлцэж батална.

Сонирхуулахад, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2021 оны аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Осло хүлээн авахаар болсныг өмнө нь зарласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top