Төв аймгийн Онцгой комисс хуралдаж, БЭЛЭН БАЙДАЛД шилжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 21

Төв аймгийн зарим сумдаар болсон шороон шуурга болон Зуунмод, Сэргэлэн, Баян, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт үер буусантай холбоотойгоор аймгийн Засаг дарга Ж.Батжаргал аймгийн Онцгой комиссын хуралдааныг хуралдууллаа.

Сүүлийн өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт болсон байгалийн гамшгийн нөхцөл байдлын талаар холбогдох багууллагуудын мэдээллийг сонсож, нэн даруй шаардлагатай арга авахыг холбогдох байгууллагууд, мэргэжлийн албадад үүрэг болгосон байна.

Онцгой комиссын хуралдаанаас гурван ажлын хэсэг байгуулж, байгалийн гамшгийн улмаас эвдэрсэн суваг шуудуу, зам, замын байгууламжийг сэргээн засварлах зураг, төсөв тооцоо, үер болон салхи шуурганд нэрвэгдсэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын судалгаа, хохирлын тооцоог судалж танилцуулах, ойрын өдрүүдэд үргэлжлэн орох аадар борооноос үерийн болон голын ай савд буусан айлуудыг сэрэмжлүүлэх, нүүлгэн шилжүүлэх, сум суурин газарт ариутгал, халдваргүйтэл хийх, үерт автсан айл өрх, орон сууцны хонгилыг соруулах, түр далан хийх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэх үүрэг чиглэлийг өгч, холбогдох мэргэжлийн албадыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.
 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.55) 2020 оны 06 сарын 23

Үерийн аман дээр өөрсдөө очоод хашаа байшингаа барьчихаад дараа нь битгий албатай юм шиг туслалцаа гуй бай. Монголчууд тэнэг новшнууд

0  |  0
Su ah (202.179.27.206) 2020 оны 06 сарын 22

Yерийн байгууламжууд нь үүргээ гүйцэтгээгүй бололтой. Тийм зам тавьсан бөйгууллагатай хариуцлага тооцож эрүү үүсгэ.

0  |  1
Top