Хурандаа П.Жаргаланд Бригадын генерал цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга Бригадын генерал Пүрэвийн Доржсүрэнд Хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хурандаа Пүрэвсүрэнгийн Жаргаланд Бригадын генерал цол тус тус олголоо.

Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бие бүрэлдэхүүн оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын трассын дагуу ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий (202.179.27.1) 2020 оны 06 сарын 22

Ямар хүнд өгөх ерөнхийлөгчийн асуудал юм байгаа биз төрийн генерал цолийг ордондоо нэр хүндтэй гардуулж өгөх хэрэгтэй шүү кармааны генерал цол юм уу хаашаа юм

0  |  0
Top