УИХ-ын гишүүн, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг долоодугаар сарын 2-ны 11:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
Учир нь, Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч хэргийн материалтайгаа танилцах хүсэлт гаргасан бол шүүгдэгч Отгонбаатар өмгөөлөгчөө сольжээ. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргасан бөгөөд Ж.Эрдэнбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба барьцааны 10 тэрбум төгрөгөө байршуулаагүй гэх шалтгаанаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.