ФОТО СУРВАЛЖИЛГА: Нэр дэвшигчдийг шүүсэн ШҮҮХИЙН ТАНХИМААС

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Цагтаа нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Сангийн сайдаар ажиллаж байсан хоёр нэр дэвшигчид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ боллоо. Тэд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хоёулаа Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байгаа билээ. Хэдийгээр нэг аймагт, нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа ч Ж.Эрдэнэбат эрх баригч нам болох МАН-аас, С.Баярцогт сөрөг хүчин болох АН-аас нэр дэвшиж байгаа юм.

Одоо тэд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас сонгуулийн ажлаа үргэлжлүүлж байна. Тэднийг шүүхээс барьцааны 10 тэрбум төгрөгийг өгөгдсөн хугацаанд байршуулаагүй гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг.  Тэгвэл шүүхээс өнөөдөр нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргалаа.

Ингэхдээ Ж.Эрдэнэбатыг шүүх хурлыг ирэх долоодугаар сарын 2-нд, С.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурлыг 6-ны өдөр дахин товлолоо.  
 

 

 

Top