Саналаа баримтжуулж зураг, бичлэг хийвэл 10 САЯ ТӨГРӨГӨӨР торгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Сонгогч ТА
 

  • Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол


Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонсогч 10,000,000 төгрөгөөр торгуулах хуулийн заалттайг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. 

Top