Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
“ЖИ ТАЙМ”-ын сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагт товлогдсон бөгөөд хохирогчдын нэрсийн жагсаалтыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад сайтуудад байршуулж мэдээллийг хүргэж байна.
Мөн шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хохирогчдод хүргэх талаарх мэдээллийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх болно.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл ( 0 )