Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдлыг шалгажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2020 оны зургаадугаар сарын 15-19-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Өнгөрсөн долоо хоногт 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс дөрөв нь зөрчилтэй болох нь тогтоогдож, долоон гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна.

Түүнчлэн харьяаллын дагуу дөрвөн гомдлыг шилжүүлсэн байна. Одоогоор 32 гомдол шалгагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top