Анхаарал татсан ШҮҮХ ХУРЛУУД үргэлжилнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

УИХ-ын сонгуулийн өмнө олны анхаарлыг татсан хэд хэдэн шүүх хурал болж, зарим нэр дэвшигчдийг саатуулсан билээ. Н.Номтойбаяр, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийн шүүх хурлууд ирэх долоо хоногт үргэлжилнэ. Энэ тухай мэдээллийг багцлан хүргэе.

Н.Номтойбаярыг долоодугаар сарын 2-нд шүүнэ
 
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анх 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр хүлээн авчээ. 

Гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн баасан гаригт буюу 2020.06.26-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт дахин товлосон билээ. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулсан байна.

Ж.Эрдэнэбат нарыг долоодугаар сарын 2-нд шүүнэ
 
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан ба шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020.06.22-ны өдрийн 11:00 цаг товлон зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас "Хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт товлосон билээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулсан юм.

С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг долоодугаар сарын 6-нд шүүнэ
 
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх  анх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авчээ.

Сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2020.06.22-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч С.Баяр нарт холбогдох шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлосон юм.

Сүүлийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт дөрвөн удаа хойшлуулжээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
agdsam(66.181.161.54) 2020 оны 06 сарын 28

Ulsaa orond oruulsan ni batlagdsan humuus bwal horongiig ni huraaj awaad ter oriig ni darahas zoriulj bolmoor yumaa negent todorhoi bwal te kkkkk

0  |  0

Unshigch (31.164.60.21) 2020 оны 06 сарын 28

Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch bolson eronhii said Asan j.erdenebat hulgaichiig shorond hataa. Enehyy hulgaich mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen shyy.\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch taigan bandi togloom nuud boloh \nHurts bayartsogt saihanbileg dorligjav tsagaan enhsaihan geh metiin hulgaich nar aluurchin ezen elbegdorjtoigoo shorondoo yalaa edel.\nAluurchin elbegdorjiin 30 jiliin tursh hiisen allaga hulgai luivriin gemt hergyyd ni odor byr ilerch hyzyygyi aluurchin elbegdorj aliigaa aldaad Baas shees nus nulimsandaa hutgaldaj baina.\n

иргэн(202.9.46.206) 2020 оны 06 сарын 28

энэ хэрэгүүд ерөнхийлөгчийн сонгуулийн наана лав шийдэгдэхгүй, хэдэн жил үргэлжилнэ.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 06 сарын 28

S.Bayartsogt 100 hyvi holbootoi .Hyatad hvnd hahyyldan ugsun TUMURTEIN ordonii hergiig yagaad shvvhgvi bna.Ene gemte hereg mash ih dolloriin olon ylsad todorhoilogdson asyydal baigaa.Mongoliig har dansand ba saaral jagsaaltand oryylsan gemte hergvvd yagaad hoishlogdood shalgadahgvi hil damansan eh oronoo hahyyldan ugsun yrvagchid yagaad tsag hochin hydal medeelel ard tvmend taraagaad baatar gavya baigyylsan hvn bolj soliorood yavna ve.Mongoliig urnuus gargah ih dolor hayylchid byachyyliin garta bna.

0  |  0
Top